Presentation
STEEP шинжилгээ
S — Social
- Хот-хөдөөгийн ялгаа
- Интернетийн хүртээмж
- Сургалтын тасралтгүй байдал
T — Technological
- Хиймэл оюун ухаан
- Сүлжээний хамгааллын биет төхөөрөмжүүд
- Квант комьпютер
E — Economic
- Тэтгэлэгт хөтөлбөр
- Ажиллах хүчний хомсдол
- Хиймэл оюунаар ажлын байр орлуулагдах эрсдэл
E — Environmental
- Гэнэтийн тог тасралт
- Электрон хаягдал
- Эрчим хүчний хэт хэрэглээ
P — Political / Policy
- Хууль
- Журам
- Байгууллагуудын мэдээллийн технологийн бодлого
Presentation section
ИРЭЭДҮЙН ТӨГСӨГЧИЙН ОНЦЛОГ ШИНЖ
Ажил мэргэжлийн ирээдүй, ажлын байрны тодорхойлолт
Ирээдүйн төгсөгч нь зөвхөн программист бус, дараах чиглэлийн ажлын байранд ажиллах боломжтой байна.
Програм хангамжийн чиглэл
- Software Developer
- Front-end / Back-end / Full-stack Developer
- Mobile Application Developer
- QA / Test Engineer
- DevOps Engineer
Өгөгдөл, AI чиглэл
- Data Analyst
- Junior Data Engineer
- AI/ML Junior Engineer
- Business Intelligence Analyst
- Applied AI Specialist
Систем, дэд бүтэц, аюулгүй байдлын чиглэл
- System Administrator
- Network Engineer
- Cloud Support Engineer
- Cybersecurity Analyst
- Information Security Officer
Төрийн болон бизнесийн дижитал шилжилтийн чиглэл
- GovTech Specialist
- Digital Service Developer
- Product Specialist
- IT Project Coordinator
- Technology Consultant
Оюутнуудаа ирээдүйн ажил, боломжуудад нийцүүлэн хэрхэн сайн бэлтгэх вэ?
- Суурь мэдлэгийг бат бөх олгох
- AI, өгөгдөл, cloud, cybersecurity агуулгыг эрт шингээх
- Төслөөр суралцах орчин бүрдүүлэх
- Soft skills-ийг хичээл дотор нь хөгжүүлэх
- Сонгон мэргэших замналтай болгох
- Насан туршийн суралцах хандлага төлөвшүүлэх
Presentation section
ТӨГСӨГЧДИЙН ОНЦЛОГ ШИНЖҮҮД
Энэ хэсэгт ирээдүйн төгсөгчийн мэдлэг, сэтгэлгээ, хандлага, мэдрэмж, үйл дадал, хийж бүтээх чадвар гэсэн үндсэн гурван бүлгээр онцлог шинжүүдийг тодорхойлов.
Мэдлэг, сэтгэлгээний чадвар
- МТ-ийн суурь онолын мэдлэгтэй
- Өгөгдөлд тулгуурлан сэтгэж, асуудал шинжлэх чадвартай
- Тооцоолон бодох сэтгэлгээтэй
- AI, cloud, cybersecurity-ийн суурь ойлголттой
- Ёс зүй, хууль, аюулгүй байдлын мэдлэгтэй
- Салбар дундын сэтгэлгээтэй
- Тасралтгүй суралцах сэтгэлгээтэй
Хандлага, мэдрэмжийн чадвар
- Хариуцлагатай, ёс зүйтэй
- Хэрэглэгч төвтэй
- Өөрчлөлтөд нээлттэй, дасан зохицох чадвартай
- Багаар ажиллах, хамтран бүтээх хандлагатай
- Манлайллын эхлэлтэй
- Дотоод ба олон улсын түвшинд өрсөлдөх чадварын мэдрэмжтэй
- Тогтвортой хөгжил, хүртээмжийг эрхэмлэдэг
Үйл дадлын буюу хийж бүтээх чадвар
- Программ боловсруулах чадвар
- Систем зохиомжлох чадвар
- Өгөгдөл боловсруулах чадвар
- AI болон автоматжуулалтын хэрэгсэл ашиглах чадвар
- Кибер аюулгүй ажиллагааны суурь чадвар
- Cloud болон deployment хийх чадвар
- Төсөл хэрэгжүүлэх чадвар
- Харилцах, тайлагнах чадвар
- Бодит бүтээгдэхүүн бүтээх чадвар
Presentation section
УР ЧАДВАРУУД БА ИРЭЭДҮЙН ТӨГСӨГЧИЙН ОНЦЛОГ ШИНЖҮҮДИЙН УЯЛДАА
Энэ хэсэгт хөтөлбөрийн сургалтын үр дүн (PLO)-г ирээдүйн төгсөгчийн онцлог шинжүүдтэй уялдуулан харууллаа.
Ирээдүйн төгсөгчийн онцлог шинжүүд
| Д/д | Ирээдүйн төгсөгчийн онцлог шинж |
|---|---|
| 1 | Суурь шинжлэх ухаан, тооцоолон бодох сэтгэлгээтэй |
| 2 | Мэдээллийн технологийн мэргэжлийн гүнзгий мэдлэгтэй |
| 3 | Судалгаа, шинжилгээ хийж асуудал шийдвэрлэдэг |
| 4 | Системтэй сэтгэж, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргадаг |
| 5 | Ёс зүйтэй, хариуцлагатай, тасралтгүй суралцдаг |
| 6 | Багаар ажиллаж, харилцаж, гадаад хэлээр мэргэжлийн түвшинд ажилладаг |
| 7 | Нийгэм, орчин, тогтвортой хөгжлийн мэдрэмжтэй |
| 8 | Шинийг санаачилж, зохион бүтээж, загварчилдаг |
| 9 | Бүтээлээ хэрэгжүүлж, үнэлж, сайжруулдаг |
| 10 | Манлайлах, бизнес сэтгэлгээтэй, үнэ цэн бүтээдэг |
PLO ба онцлог шинжийн уялдааны хүснэгт
Тэмдэглэгээ:
- ● = шууд хүчтэй уялдаа
- ○ = дэмжих уялдаа
| PLO / Ур чадвар | #1 | #2 | #3 | #4 | #5 | #6 | #7 | #8 | #9 | #10 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1.1 Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг | ● | ○ | ○ | ● | ||||||
| 1.2 Салбар чиглэлийн суурь мэдлэг | ○ | ● | ○ | ● | ||||||
| 1.3 Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг | ● | ● | ● | ○ | ○ | |||||
| 2.1 Шинжилж судлах, асуудал шийдвэрлэх чадвар | ○ | ○ | ● | ● | ○ | ○ | ||||
| 2.2 Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар | ○ | ● | ○ | ○ | ● | ○ | ||||
| 2.3 Системтэйгээр бодох чадвар | ○ | ○ | ○ | ● | ○ | ○ | ○ | |||
| 2.4 Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар | ● | ○ | ○ | ○ | ||||||
| 2.5 Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар | ● | ○ | ● | ○ | ○ | |||||
| 3.1 Багаар ажиллах чадвар | ○ | ● | ○ | ○ | ○ | |||||
| 3.2 Харилцааны ур чадвар | ○ | ● | ○ | ○ | ○ | |||||
| 3.3 Гадаад хэлээр харилцах чадвар | ● | ○ | ○ | |||||||
| 4.1 Шийдлийн гадаад орчин, нийгмийн нөлөөллийг ойлгох | ○ | ○ | ○ | ● | ○ | ○ | ||||
| 4.2 Байгууллага, бизнесийн хүрээнд үнэлж, тодорхойлох чадвар | ○ | ○ | ● | ○ | ○ | ○ | ● | ○ | ||
| 4.3 Бүтээлч тулгамдсан асуудалд санаа гаргах чадвар | ○ | ○ | ● | ○ | ○ | |||||
| 4.4 Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах | ○ | ○ | ● | ● | ○ | ○ | ||||
| 4.5 Шинэ санааг хэрэгжүүлэх ур чадвар | ○ | ○ | ○ | ○ | ○ | ● | ○ | |||
| 4.6 Үр дүнг хэрэглэх, үнэлэх ур чадвар | ○ | ● | ○ | ○ | ○ | ● | ○ | |||
| 4.7 Манлайлах ур чадвар | ○ | ○ | ○ | ○ | ● | |||||
| 4.8 Үйлдвэрлэл, бизнес эрхлэх | ○ | ○ | ○ | ○ | ○ | ○ | ● | ● |
Presentation section
ОЮУТНУУДЫН УР ЧАДВАРТ ХИЙСЭН ДҮГНЭЛТ
Мэдээллийн технологийн хөтөлбөр
Энэ хэсэгт оюутны ур чадварын одоогийн түвшин болон ирээдүйн зорилтот түвшинг 5 түвшний үнэлгээгээр тодорхойлсон.
5 түвшний үнэлгээний тайлбар
- Тодорхой хэмжээний дадлага туршлагатай байх
- Ямар нэг зүйлд оролцох ба хувь нэмэр оруулах чадвартай байх
- Ойлгох ба түүнийгээ тайлбарлах чадвартай байх
- Бодит зүйлийг хийх, турших, хэрэгжүүлэх чадвартай байх
- Шинийг сэтгэх, шинээр хийх, удирдах чадвартай байх
Одоогийн ба ирээдүйн түвшний хүснэгт
| Д/д | PLO / Ур чадвар | Одоогийн түвшин | Ирээдүйн түвшин |
|---|---|---|---|
| 2.1 | Шинжилж судлах, асуудал шийдвэрлэх чадвар | 4 | 5 |
| 2.2 | Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар | 3 | 4 |
| 2.3 | Системтэйгээр бодох чадвар | 3 | 5 |
| 2.4 | Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар | 3 | 5 |
| 2.5 | Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар | 3 | 5 |
| 3.1 | Багаар ажиллах чадвар | 4 | 5 |
| 3.2 | Харилцааны ур чадвар | 3 | 5 |
| 3.3 | Гадаад хэлээр харилцах чадвар | 2 | 4 |
| 4.1 | Шийдлийн гадаад орчин ба нийгмийн нөлөөллийг ойлгох чадвар | 3 | 4 |
| 4.2 | Байгууллага, бизнесийн хүрээнд үр нөлөөг тодорхойлох, үнэлэх чадвар | 3 | 4 |
| 4.3 | Шинэ санаа гаргах ур чадвар | 3 | 5 |
| 4.4 | Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах ур чадвар | 3 | 5 |
| 4.5 | Шинэ санааг хэрэгжүүлэх ур чадвар | 3 | 5 |
| 4.6 | Бий болсон үр дүнг хэрэглэх, үнэлэх ур чадвар | 3 | 5 |
| 4.7 | Манлайлах ур чадвар | 2 | 4 |
| 4.8 | Үйлдвэрлэл, бизнес эрхлэх | 2 | 4 |
Presentation section
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН (PLO)
Хичээлийн нэр: Объект хандалтат програмчлал
Энэ хэсэгт STEEP шинжилгээ, ирээдүйн төгсөгчийн онцлог, шинэ чадварууд, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагад тулгуурлан Объект хандалтат програмчлал хичээлтэй уялдах хөтөлбөрийн үр дүнг шинэчлэн тодорхойлов.
А. Мэдлэг, танин мэдэхүйн түвшний үр дүн
PLO 1. Мэдээллийн технологийн суурь онол, алгоритм, өгөгдлийн бүтэц, системийн архитектур, өгөгдлийн сан, сүлжээ, программ хангамжийн инженерчлэлийн үндсийг эзэмшиж, асуудлыг шинжлэх ухаанч, системтэйгээр тайлбарлах чадвартай байна.
PLO 2. Өгөгдөл, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдлын үндсэн ойлголт, хэрэглээ, нөлөөллийг ойлгож, тухайн асуудалд тохирсон технологийн шийдлийг үндэслэлтэй сонгох чадвартай байна.
PLO 3. Ажлын байр, байгууллага, нийгэм, хэрэглэгчийн хэрэгцээ, орчны өөрчлөлт, бодлогын чиг хандлагыг шинжилж, дижитал шийдлийн үр нөлөө, эрсдэл, боломжийг үнэлэх чадвартай байна.
Б. Сэтгэлгээ, асуудал шийдвэрлэлтийн үр дүн
PLO 4. Нарийн төвөгтэй асуудлыг задлан шинжилж, системийн сэтгэлгээгээр хандаж, өгөгдөлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах чадвартай байна.
PLO 5. Хэрэглэгч төвтэй, design thinking хандлагаар асуудлыг тодорхойлж, шинэ санаа дэвшүүлж, загварчилж, туршиж, сайжруулах чадвартай байна.
PLO 6. Технологи, өгөгдөл, AI, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг уялдуулан бодож, ирээдүйн өөрчлөлтөд нийцсэн уян хатан шийдэл боловсруулах чадвартай байна.
В. Үйл дадал, хэрэгжүүлэлтийн үр дүн
PLO 7. Программ боловсруулах, систем зохиомжлох, өгөгдөл боловсруулах, API ашиглах, cloud орчинд ажиллуулах, турших, алдаа засах, сайжруулах зэрэг мэргэжлийн үйл дадлыг хэрэгжүүлэх чадвартай байна.
PLO 8. Бодит хэрэглээний асуудалд зориулсан дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ, прототип, системийг бие даан болон багаар зохион бүтээж, хэрэгжүүлж, үнэлж, танилцуулах чадвартай байна.
PLO 9. Version control, хамтын кодчилол, дижитал ажлын платформ, төслийн удирдлага, баримтжуулалт, илтгэл, тайлагналын хэрэгслүүдийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байна.
Г. Хандлага, төлөвшлийн үр дүн
PLO 10. Мэдээллийн технологийн мэргэжлийн ёс зүй, өгөгдлийн нууцлал, кибер аюулгүй байдал, хариуцлагатай AI хэрэглээ, хүний эрх, хүртээмжийн зарчмыг эрхэмлэн ажиллах хандлагатай байна.
PLO 11. Багаар хамтран ажиллах, харилцах, олон талын оролцогчтой ойлголцох, мэргэжлийн орчинд монгол болон гадаад хэлээр өөрийн шийдлийг ойлгомжтой илэрхийлэх чадвартай байна.
PLO 12. Тасралтгүй суралцах, шинэ технологид хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, манлайлах, үнэ цэн бүтээх, инновац ба бизнесийн сэтгэлгээг хөгжүүлсэн байна.
Presentation section
ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН (CLO)
Хичээлийн нэр: Объект хандалтат програмчлал
Энэ хэсэгт Объект хандалтат програмчлал хичээлийн суралцахуйн үр дүнг саяын шинэчлэгдсэн PLO-той уялдуулан Bloom-ийн танин мэдэхүй, үйл дадал, хандлага төлөвшлийн түвшинтэй нийцүүлэн шинэчлэн тодорхойлов.
А. Bloom-Anderson /thinking skill/ 4-р түвшний 2 үр дүн
CLO 1. Обьект хандалтат программчлалын үндсэн ойлголтууд, class-object relationship, encapsulation, удамшил, polymorphism, abstraction зэрэг зарчмуудыг шинжилж, өгөгдсөн асуудалд тохирох OOP шийдлийг үндэслэлтэй тайлбарлана.
CLO 2. Програмын бүтэц, class design, object interaction, exception handling, file processing, interface, UML загварчлал зэрэгт шинжилгээ хийж, илүү оновчтой бүтэц болон сайжруулалтын боломжийг тодорхойлно.
Б. Bloom-Krathwohl /doing skill/ 7-р түвшний 1 үр дүн
CLO 3. OOP зарчмыг ашиглан олон class бүхий, file processing, exception handling, interface ашигласан, console-based эсвэл basic GUI бүхий бүрэн ажиллах программ зохион бүтээж, хэрэгжүүлж, туршиж, сайжруулна.
В. Bloom-Simpson /feeling skill/ 5-р түвшний 1 үр дүн
CLO 4. Программ хөгжүүлэлтийн явцад багаар ажиллах, version control ашиглах, кодын ёс зүйг баримтлах, хариуцлагатай оролцох, өөрийн болон бусдын ажлыг үнэлж сайжруулах тогтвортой хандлагатай байна.
Суралцахуйн үр дүн – үнэлгээний уялдаа
| Суралцахуйн үр дүн | Үнэлэх арга |
|---|---|
| CLO-1 | Quiz, кейс шинжилгээ, богино тайлбар |
| CLO-2 | Архитектурын шинжилгээ, UML тайлан, design task |
| CLO-3 | Лаборатори, mini project, final project, demo |
| CLO-4 | Ажиглалт, peer assessment, reflection, хамгаалалт |
Presentation section
ХИЧЭЭЛИЙН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ
Хичээлийн нэр: Объект хандалтат програмчлал
16 долоо хоногийн нэгдсэн төлөвлөлт
| 7 хоног | Сэдэв | Хичээлийн агуулга | Арга зүй, хэлбэр | Дасгал, даалгавар | Бие даалт | Багшийн арга барил | Технологийн хэрэглээ | Үнэлгээ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Java хэл ба OOP-ийн үндэс | OOP-ийн тодорхойлолт, procedural ба OOP ялгаа, class, object, Java орчин | Лекц + хэлэлцүүлэг | Java хэлний анхан шатны программ бичих | OOP ба procedural programming-ийг харьцуулсан бичвэр | Асуулт-хариулт, тайлбар | PPT, Java, JDK, Command Prompt | Ирц, оролцоо |
| 2 | Java хэлний үндэс ба IDE | Eclipse IDE, Java программын бүтэц, хувьсагч, өгөгдлийн төрөл, operator | Лекц + лаборатори | IDE суулгах, энгийн console program бичих | Eclipse-ийн layout, project structure судлах | Жишээ код задлах | Eclipse, JDK | Ирц, лаб үнэлгээ |
| 3 | Объект ба класс | Class, object, field, method, constructor, access modifier | Лекц + лаборатори | Классын код бичих | Классын тухай өөрийгөө сорих даалгавар хийх | Асуудалд суурилсан сургалт | Eclipse, GitHub | Ирц, лаб үнэлгээ |
| 4 | Java хэлний удирдлагын бүтцүүд | if, switch, loop, nested structure, decision logic | Лекц + лаборатори | Удирдлагын бүтэц ашигласан програм бичих | Flowchart боловсруулж шийдэл тайлбарлах | Алхамчилсан тайлбар, дасгалжуулалт | Eclipse | Quiz, лаб үнэлгээ |
| 5 | Java хэлний метод ба хэрэглээ | Method зарлах, parameter, return type, method overloading, modular design | Лекц + лаборатори | Метод ашигласан бодлого бодох | Function decomposition даалгавар | Код алхам алхмаар бичиж үзүүлэх | Eclipse | Лаб үнэлгээ, бие даалт |
| 6 | Массив ба тэмдэгт мөр | Array, String, String methods, iteration, үндсэн алгоритм | Лекц + лаборатори | Массив, тэмдэгт мөртэй ажиллах програм бичих | String manipulation бодлого бодох | Дадлагажуулах, алдаа засах | Eclipse | Лаб үнэлгээ |
| 7 | Цуглуулга төрлүүд (Collections) | ArrayList, List, Set, Map, generic ойлголт, collection iteration | Лекц + лаборатори | Collection ашигласан програм бичих | Collection төрөл харьцуулсан хүснэгт гаргах | Жишээнд суурилсан тайлбар | Eclipse, GitHub | Quiz, лаб үнэлгээ |
| 8 | Классуудын хоорондын харилцаа | Dependency, Association, Aggregation, Composition, UML үндэс | Лекц + лаборатори | UML class diagram зурах | Жижиг системийн class relation тайлбарлах | Case discussion, diagram coaching | Draw.io, StarUML | Бие даалт, лаб үнэлгээ |
| 9 | Сорил-1, бие даалтын ажил-1 | 1–8-р долоо хоногийн агуулгаар мэдлэг бататгах, шинжилгээний даалгавар | Хэлэлцүүлэг, сорилго ажил | Бичгийн сорил, код задлан шинжлэх | Бие даалтын тайлан боловсруулах | Formative feedback | LMS, Eclipse | Явцын шалгалт |
| 10 | Удамшил ба түүний хэрэглээ | Inheritance, superclass, subclass, code reuse, overriding суурь ойлголт | Лекц + лаборатори | Удамшил ашигласан програм бичих | Class hierarchy зохиох | Жишээ код задлах | Eclipse, UML tool | Ирц, лаб үнэлгээ |
| 11 | Полиморфизм | Overloading, overriding, dynamic binding, runtime polymorphism | Лекц + лаборатори | Polymorphism ашигласан програм бичих | Polymorphism-ийн хэрэглээ тайлбарлах | Problem-based teaching | Eclipse | Quiz, лаб үнэлгээ |
| 12 | Сорил-2, бие даалтын ажил-2 | Удамшил, polymorphism, class design-ийн мэдлэгийг бататгах | Хэлэлцүүлэг, сорилго ажил | Сорил, design task | Бие даалтын ажил-2 боловсруулах | Reflection, feedback | LMS, Eclipse | Явцын шалгалт |
| 13 | Онцгой тохиолдол боловсруулалт | Exception handling, try-catch-finally, custom exception, debugging | Лекц + лаборатори | Алдаатай код засах, exception боловсруулах | Exception төрлүүдийн ялгаа тайлбарлах | Debugging coaching | Eclipse | Лаб үнэлгээ |
| 14 | Файлын оролт, гаралт ба интерфейс | File input/output, stream, serialization суурь ойлголт, interface хэрэглээ | Лекц + лаборатори | File унших/бичих програм боловсруулах | File-based mini project-ийн дизайн | Guided practice | Eclipse, Java IO | Бие даалт, лаб үнэлгээ |
| 15 | Лаб ажлууд хамгаалах, мини төсөл | Өмнөх сэдвүүдийг нэгтгэн class design, interface, file handling ашигласан мини төсөл хэрэгжүүлэх | Багаар + дадлага | Лаб хамгаалах, мини төсөл боловсруулах | Төслийн тайлан, README бичих | Mentor support, code review | GitHub, Eclipse, Draw.io | Төслийн явц, хамгаалалт |
| 16 | Төгсөлтийн шалгалт ба танилцуулга | Хичээлийн бүх агуулгаар эцсийн шалгалт, мини төслийн танилцуулга, дүгнэлт | Сорилго + илтгэл | Эцсийн шалгалт, demo, илтгэл | Эцсийн тайлан бичих | Үнэлэх, зөвлөмж өгөх | PPT, Projector, Eclipse | Эцсийн үнэлгээ |
Тайлбар: 9, 12-р долоо хоногт явцын шалгалт, 16-р долоо хоногт хамгаалалт болон эцсийн үнэлгээ хийгдэнэ. Үнэлгээ нь лаборатори, бие даалт, мини төсөл, илтгэл, хамгаалалтын үр дүнг нэгтгэн тооцно.
ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНД ХҮРЭХ АРГА ЗҮЙ, ХЭЛБЭРИЙН СОНГОЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Хичээлийн нэр: Объект хандалтат програмчлал
Энэ хэсэгт Object Oriented Programming хичээлийн агуулгыг оюутанд ямар арга зүй, хэлбэр, үйл ажиллагаа, технологийн хэрэглээгээр хүргэх, мөн багшийн хэрэгжүүлэх арга барил, эзэмшүүлэх ур чадвар, нэг удаагийн хичээлийн загварыг тодорхойлов.
Хичээлийн агуулга, арга зүй, үйл ажиллагаа
Object Oriented Programming хичээлийн агуулгыг оюутанд хүргэхдээ дараах аргуудыг хослуулан хэрэглэнэ.
- Лекц – онол, зарчим, синтакс, нэр томьёо тайлбарлах
- Тонгоруу анги – урьдчилсан видео, кодын жишээ, уншлага судлуулж ирүүлэх
- Лаборатори – class, object, удамшил, polymorphism, interface, exception handling дээр кодын дадлага хийх
- Багаар ажиллах – use case, class diagram, project task дээр хамтран ажиллах
- Төсөлд суурилсан суралцахуй – бодит асуудалд OOP суурьтай программ боловсруулах
- Багцад суурилсан суралцахуй – оюутны лаборатори, UML, код, тайланг багц байдлаар үнэлэх
Багшийн хэрэгжүүлэх арга барил
- тайлбарлан таниулах
- асуулт-хариулт
- код алхам алхмаар бичиж үзүүлэх
- debugging coaching
- pair programming
- code review
- project mentoring
- formative assessment
Эзэмшүүлэх ур чадвар
- OOP ойлголтыг хэрэглэх
- class diagram төлөвлөх
- олон class бүхий программ зохиох
- code reuse хийх
- debugging, testing хийх
- багаар хамтран жижиг төсөл хэрэгжүүлэх
Сэдэв: Удамшил болон polymorphism
Зорилго: Оюутан удамшил болон polymorphism-ийн ойлголтыг тайлбарлаж, class hierarchy зохиож, программд хэрэгжүүлж чадна.
Хичээлийн бүтэц
- Урьдчилсан бэлтгэл
- видео үзэх
- pre-class quiz
- Хичээлийн эхлэл
- өмнөх мэдлэг сэргээх
- кейс дэвшүүлэх
- Гол үйл ажиллагаа
- багшийн тайлбар
- кодын жишээ
- pair programming
- Бататгал
- алдаатай код засах
- удамшил vs composition ярилцах
- Үнэлгээ
- quiz
- кодын даалгавар
- Гэрийн даалгавар
- class hierarchy бүхий жижиг систем хийх
- UML class diagram зурах
ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ
ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
Хичээлийн нэр: Объект хандалтат програмчлал
Энэ хэсэгт хичээлийн суралцахуйн үр дүнд хүрсэн эсэхийг хэрхэн үнэлэх, 30 онооны үнэлгээний бүтэц, рубрикийн шалгуур, SMART зарчимд нийцсэн үнэлгээний логикийг тодорхойлов.
30 онооны үнэлгээний бүтэц
- Анализ, бүтээлч сэтгэлгээ, шийдэл гаргах даалгавар – 15 оноо
- Бие даах ажлын үр дүнг илэрхийлэх, мэргэжлийн түвшинд тайлбарлах чадвар – 15 оноо
Рубрик 1 — Анализ, шийдэл гаргах даалгавар (15 оноо)
| Түвшин | Шалгуур | Оноо |
|---|---|---|
| Маш сайн | Асуудлыг бүрэн зөв шинжилсэн, OOP зарчмыг оновчтой сонгож хэрэглэсэн, class structure логик зөв, шийдэл бүтээлч | 13–15 |
| Сайн | Асуудлыг ерөнхийдөө зөв шинжилсэн, OOP зарчмыг ихэнхдээ зөв хэрэглэсэн, class structure боломжийн | 10–12 |
| Дунд | Шинжилгээ хэсэгчилсэн, OOP хэрэглээ дутуу, бүтэц сул | 6–9 |
| Муу | Асуудлыг буруу ойлгосон, OOP бараг хэрэглээгүй | 0–5 |
Рубрик 2 — Бие даах ажлын үр дүнг тайлбарлах чадвар (15 оноо)
| Түвшин | Шалгуур | Оноо |
|---|---|---|
| Маш сайн | Шийдэл, код, загварыг маш ойлгомжтой, мэргэжлийн хэлээр тайлбарласан | 13–15 |
| Сайн | Шийдлээ ойлгомжтой тайлбарласан, ихэнх асуултад зөв хариулсан | 10–12 |
| Дунд | Тайлбар дутуу, зарим хэсгээ хамгаалж чадаагүй | 6–9 |
| Муу | Өөрийн ажлыг тайлбарлаж чадаагүй | 0–5 |
SMART зарчимд нийцүүлсэн үнэлгээ
| SMART | Тайлбар |
|---|---|
| S — Specific | Оюутан class үүсгэх, удамшил хэрэглэх, polymorphism ашиглах, design хийх зэрэг тодорхой үйлдлээр үнэлэгдэнэ |
| M — Measurable | Кодын зөв ажиллагаа, OOP зарчмын хэрэглээ, diagram, тайлбарлалт зэргээр хэмжинэ |
| A — Achievable | Лекц, лаб, төсөл, зөвлөгөөгөөр дэмжсэн нөхцөлд хүрч болохуйц |
| R — Realistic | Хичээлийн түвшин, хугацаанд тохирсон бодит даалгавар |
| T — Time bounded | Долоо хоног, улирал, шалгалтын тодорхой хугацаатай |
"Объект хандалтат програмчлал" ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ УР ЧАДВАРЫН НИЙТ ҮНЭЛГЭЭНД ЭЗЛЭХ ХУВЬ
Үнэлгээний жин
| Үнэлгээний задаргаа | Үнэлгээнд эзлэх хувь |
|---|---|
| Асуудлыг шийдэх чадвар /2.1/ | 45% |
| Багаар ажиллах /3.1/ | 25% |
| Хувь хүний чадвар /2.4, 4.4/ | 20% |
| Илтгэх чадвар /3.2/ | 10% |
| Нийт | 100% |
Тайлбар
- Асуудлыг шийдэх чадвар – OOP аргаар асуудал шинжилж, class structure, удамшил, polymorphism ашиглан шийдэл боловсруулах
- Багаар ажиллах – үүрэг хуваарилалт, Git/GitHub, code review, хамтын ажиллагаа
- Хувь хүний чадвар – санаа гаргах, UML/class diagram, debugging, refactoring
- Илтгэх чадвар – demo, зохион байгуулалттай тайлбар, хамгаалалт
"Объект хандалтат програмчлал" ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ /RUBRIC/
Рубрикийн хүснэгт
| Үнэлгээний задаргаа | Тааруу | Дунд | Сайн | Маш сайн / Онц |
|---|---|---|---|---|
| Асуудал шийдвэрлэх чадвар /2.1/ | Асуудлыг буруу ойлгосон | Ерөнхий ойлгосон, шийдэл дутуу | Зөв ойлгосон, OOP-г боломжийн хэрэглэсэн | Бүрэн зөв шинжилж, OOP-г оновчтой хэрэглэсэн |
| Зохион бүтээх /4.4/ | Загварчлал муу | Загвар байгаа ч логик сул | Загвар зөв, бүтэц ойлгомжтой | Өргөтгөх боломжтой, цэвэр бүтэцтэй |
| Дүгнэлт гаргах /2.3/ | Кодын чанар сул | Код ажиллах ч сайжруулалт дутуу | Код ажиллах, тест хийсэн | Код цэвэр, тесттэй, сайжруулалтын саналтай |
| Багаар ажиллах /3.1/ | Үүрэг тодорхой бус | Үүрэг байгаа ч хамтын ажиллагаа сул | Багийн ажил сайн | Үүрэг тодорхой, хамтын ажиллагаа маш сайн |
| Илтгэл тавих /3.2/ | Тайлбар ойлгомжгүй | Зарим хэсэг ойлгомжтой | Сайн тайлбарласан | Маш ойлгомжтой, мэргэжлийн түвшинд хамгаалсан |
Суралцахуйн үр дүнтэй уялдуулсан хүснэгт
| Суралцахуйн үр дүн | Шалгуур / Үнэлгээний задаргаа | Муу | Дунд | Сайн | Маш сайн | Үнэлгээнд эзлэх хувь |
|---|---|---|---|---|---|---|
| 2.1 | Асуудлыг OOP аргаар шийдэх | 0–10 | 11–15 | 16–23 | 24–30 | 45% |
| 4.4 | Class diagram, design гаргах | 0–5 | 6–8 | 9–11 | 12–15 | |
| 2.3 | Кодын чанар, дүгнэлт, сайжруулалт | 0–8 | 9–11 | 12–15 | 16–20 | 20% |
| 3.1 | Багаар ажиллах | 0–10 | 11–15 | 16–20 | 21–25 | 25% |
| 3.2 | Илтгэл, хамгаалалт | 0–2 | 3–5 | 6–7 | 8–10 | 10% |
| Нийт | 100% |
Presentation section
ДҮГНЭЛТ
Энэхүү "Хичээлийн нэгдсэн төлөвлөлт гаргах" ажлын хүрээнд Мэдээллийн технологийн хөтөлбөрийн хөгжлийн үндэслэл, ирээдүйн төгсөгчийн онцлог шинж, хөтөлбөрийн үр дүн, хичээлийн суралцахуйн үр дүн, сургалтын арга зүй, үнэлгээний аргачлал, төслийн рубрик, мөн хичээлийн нэгдсэн төлөвлөлтийг харилцан уялдаатай байдлаар нэгтгэн боловсрууллаа. Энэхүү боловсруулалтын гол ач холбогдол нь хичээлийг зөвхөн сэдвийн дараалал, долоо хоногийн төлөвлөгөө байдлаар бус, харин хөтөлбөрийн зорилгоос эхэлж төгсөгчийн дүр төрх, түүнээс хөтөлбөрийн үр дүн, түүнээс хичээлийн үр дүн, эцэст нь арга зүй, үнэлгээ, хэрэгжилт рүү шаталсан логикоор буулгасан явдал юм.
Юуны өмнө, STEEP шинжилгээнээс харахад Монголын нөхцөлд мэдээллийн технологийн хөтөлбөр нь дан ганц суурь онолын мэдлэг олгохоос гадна хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, үүлэн технологи, кибер аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүртээмжтэй дижитал орчин зэрэг шинэ хэрэгцээнд нийцсэн байх шаардлагатай нь тодорхой болсон. Энэ нь ирээдүйн төгсөгчийг зөвхөн техник хэрэгсэл ашиглагч биш, харин асуудал шинжлэгч, шийдэл бүтээгч, хариуцлагатай мэргэжилтэн болгон төлөвшүүлэх шаардлагыг бий болгож байна.
Иймээс энэхүү боловсруулалтад төгсөгчийн онцлог шинжийг мэдлэг, сэтгэлгээ, хандлага, үйл дадлын түвшинд тодорхойлж, тэдгээрийг хөтөлбөрийн үр дүнтэй уялдуулсан. Хөтөлбөрийн үр дүнг ийнхүү тодорхойлохдоо зөвхөн академик мэдлэгээр хязгаарлахгүйгээр асуудал шийдвэрлэх, системтэй сэтгэх, багаар ажиллах, харилцах, шинэ санаа дэвшүүлэх, хэрэгжүүлэх, үнэлэх, манлайлах, үнэ цэн бүтээх зэрэг ирээдүйн ажлын байр, нийгмийн эрэлттэй нийцсэн чадваруудыг багтаасан нь онцлог юм. Ингэснээр хөтөлбөрөөс гарах төгсөгчийн дүр зураг илүү бодит, хэмжигдэхүйц, хөдөлмөрийн зах зээлтэй нийцсэн хэлбэртэй болсон.
Үүний дараа уг хөтөлбөрийн хүрээнд Объект хандалтат програмчлал хичээлийг сонгон авч, тухайн хичээлийн суралцахуйн үр дүнг хөтөлбөрийн үр дүнтэй уялдуулан шинэчлэн тодорхойлсон. Тухайлбал, энэ хичээлээр оюутан объект хандалтат програмчлалын үндсэн зарчмуудыг ойлгож тайлбарлах, загварчлах, хэрэгжүүлэх, турших, сайжруулах, мөн багаар хамтран ажиллах, кодын ёс зүй баримтлах зэрэг танин мэдэхүй, үйл дадал, хандлагын түвшний үр дүнд хүрэхээр төлөвлөсөн. Энэ нь CLO-уудыг зөвхөн нэг хичээлийн хүрээнд бус, нийт хөтөлбөрийн PLO-той холбож өгснөөрөө боловсролын үр дүнд суурилсан хандлагыг бодитоор хэрэгжүүлж буй хэлбэр юм.
Сургалтын арга зүйн хувьд лекц, лаборатори, тонгоруу анги, төслийн ажил, багийн хамтын ажиллагаа, кодын хяналт, өөрийн үнэлгээ, харилцан үнэлгээ зэрэг аргуудыг хослуулан ашиглахаар төлөвлөсөн. Энэ нь багш төвтэй, мэдээлэл дамжуулах уламжлалт загвараас илүүтэйгээр оюутны идэвхтэй оролцоо, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх чадвар, хамтын суралцахуйг дэмжсэн арга зүйн зохион байгуулалт болж байна. Өөрөөр хэлбэл, хичээлийн арга зүй нь зөвхөн мэдлэг олгох бус, мэдлэгийг ашиглаж асуудал шийдэх, бүтээгдэхүүн болгох, тайлбарлах, хамгаалах үйл явцыг бүхэлд нь хамарч байгаа нь түүний давуу тал юм.
Үнэлгээний хувьд суралцахуйн үр дүн бүрийг хэмжигдэхүйц шалгууртай уялдуулж, рубрик, төслийн үнэлгээ, явцын үнэлгээ, хамгаалалт, илтгэл, бие даалт зэрэг олон хэлбэрийг ашиглахаар тусгасан. Ингэснээр үнэлгээ нь зөвхөн мэдлэг шалгах хэрэгсэл бус, суралцагчийн ахиц дэвшил, оролцоо, мэргэжлийн төлөвшлийг дэмжих, нотлох баримтад суурилсан процесс болж байна. SMART зарчмыг үнэлгээний бүтцэд оруулснаар суралцахуйн үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, бодитой, хугацааны хувьд хязгаартай байдлаар томьёологдсон бөгөөд энэ нь үнэлгээний чанар, шударга байдлыг сайжруулж байна.
Мөн хичээлийн нэгдсэн төлөвлөлтөөр 16 долоо хоногийн сэдэв, агуулга, арга зүй, даалгавар, бие даалт, багшийн арга барил, технологийн хэрэглээ, үнэлгээний хэлбэрийг нарийвчлан төлөвлөснөөр уг баримт бичиг нь шууд хэрэгжүүлж болохуйц түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл, энэ боловсруулалт нь онолын үндэслэлтэй мөртлөө практикт ашиглахад бэлэн, багш хичээл заахдаа шууд тулгуур болгож ашиглах боломжтой бүтэцтэй болсон.
Нэгдсэн дүгнэлтээр авч үзвэл, энэхүү ажлын үр дүнд боловсруулсан баримт бичиг нь зөвхөн нэг хичээлийн төлөвлөгөө биш, харин үр дүнд суурилсан сургалтын зохион байгуулалт, хэрэгжилт, үнэлгээний цогц загвар юм. Энэ нь хөтөлбөрийн чанарыг сайжруулах, хичээлийн агуулгыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэх, төгсөгчийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, оюутны суралцахуйн үр дүнг илүү тодорхой, бодитой, хэмжигдэхүйц болгоход чухал ач холбогдолтой. Цаашид ийм байдлаар хичээл бүрийн төлөвлөлтийг хөтөлбөрийн түвшний үр дүнтэй уялдуулан хөгжүүлснээр сургалтын чанарын шинэчлэлийг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.